Товчхон
               

Шөнөдөө үүлшинэ, хур тунадас орохгүй

               
2022-04-02 0

Агаарын температур шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан, Тэс, Идэр голын хөндийгөөр 13-18 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр голын хөндийгөөр 3-8 градус, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар 14-19 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 8-10 градус, бусад хэсгээр 3-5 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.

Багануур орчмоор: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

Холбоотой мэдээ