ЭМЯ: Халдварын 83 тохиолдол бүртгэгдлээ

               
2022-04-02 0

Өнгөрсөн хоногт коронавируст халдварын 83 тохиолдол шинээр батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 47 нь Улаанбаатар хотод,36 нь орон нутагт нь бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд халдвараас шалтгаалсан эндэгдэл бүртгэгдээгүй байна.

Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 240 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 844 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна. Эмнэлэгт байгаа иргэдийн 43 нь хүүхэд бол 10 нь жирэмсэн эмэгтэй байгаа юм.

Эмчлүүлж буй иргэдийн 12 нь нэн хүнд, 53 нь хүнд, 145 нь хүндэвтэр, 30 нь хөнгөн оноштой байна

Холбоотой мэдээ