“Экспо-2020” үзэсгэлэн өндөрлөжээ

               
2022-04-02 0

Цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон “Дубай Экспо-2020” үзэсгэлэн пүрэв гарагт өндөрлөжээ. Дараагийн үзэсгэлэнг Японы Осака хот 2025 онд зохион байгуулна.

Үзэсгэлэнгийн хаалтын ёслолд Японы “World Expo 2025” үзэсгэлэн хариуцсан сайд Вакамия Кенжи, Осака мужийн захирагч Ёшимүра Хирофүми нар оролцсон байна.

“Экспо-2020” үзэсгэлэн Арабын Нэгдсэн Эмират Улсын хамгийн том хотод өнгөрсөн оны 10 дугаар сард эхэлж, зургаан сарын турш үргэлжилсэн юм. Зохион байгуулагчдын мэдээлснээр, үзэсгэлэн цар тахлын үетэй давхацсан ч 23 сая орчим хүн үзэж сонирхсон нь урьдчилан дэвшүүлээд байсан зорилтын 90 хувьд хүрсэн байна.

Осака мужийн захирагч Ё.Хирофүми дараагийн үзэсгэлэнгийн цар хүрээ Дубайнхтай харьцуулахад бага байна гэдгийг хэлээд, Осака хот хүмүүсийг татахын тулд сэдэв агуулгын хувьд бүтээлч байх шаардлага тулгарч байгааг онцолжээ.

Холбоотой мэдээ