Нарны хороолол, Алтай хотхон орчимд гүүрэн гарц шинээр барина

               
2022-04-03 0

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүрэгт хоёр гүүрэн гарц шинээр байгуулна.

Тодруулбал,

  1. Алтай хотхоны зүүн талд, төв авто зам дээгүүрх явган хүний гүүрэн гарц,
  2. Нарны хорооллоос хойш төмөр зам дээгүүрх явган хүний гүүрэн гарц барьж байгуулах аж.

Хоёр гүүрэн гарц нь хөгшид, хүүхэд, тусгай хэрэгцээт хүмүүсийн хэрэгцээг бүрэн хангахуйц олон улсын стандартын шаардлагыг хангасан хөрөнгө оруулалт аж.

Төмөр замын урд байрлах Нарны хороолол, Алтай хотхон нь хүн ам ихээр төвлөрсөн хоёр томоохон хороолол бөгөөд иргэд, оршин суугчдаас явганаар болон автомашинаар хөдөлгөөнд оролцоход ихээхэн хүндрэл учирдаг тухай гомдол, санал хүсэлтийг байнга ирүүлдэг байжээ.

Дээрх хоёр гүүрэн гарцыг байгуулснаар асуудал шийдэгдэж, явган зорчигч тав тухтай зорчих аюулгүй орчин бүрдэнэ гэж Баянгол дүүргээс мэдээллээ.

Холбоотой мэдээ