Товчхон
               

АН-ын даргын сунгаанд Х.Баттулга 96.3 хувийн санал авчээ

               
2022-04-04 0
Зургийн эх сурвалж: MPA

Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нарын нэр дэвшиж өрсөлдсөн АН-ын даргын сунгаа өчигдөр 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулагдлаа. Санал хураалтад 117 мянга гаруй гишүүн оролцсноос 103 мянга гаруй нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгад санал өгч, 96.3 хувийн саналаар ялалт байгуулсан байна.

Сонгуулийн санал хураалт эхлэхээс нэг хоногийн өмнө УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нэрээ татаж буйгаа илэрхийлээд байсан ч Дотоод сонгуулийн хорооны дүрмийн дагуу түүнд санал өгөх боломжтой байсан юм. Гэсэн хэдий ч албан ёсны тамгатай С.Эрдэнийн АН энэхүү сунгааг хүчингүй болохыг мэдэгдээд байгаа билээ.

Холбоотой мэдээ