
Плэй ин-ийн байрлалд өрсөлдөж буй Лос Анжелэс Лейкэрс өнөөдөр Денвэр Наггетсийн эсрэг тоглож 129:118 харьцаагаар хожигдлоо. Харин тэдэнтэй байрлалын төлөө өрсөлдөж буй Спөрс Портландыг буулган авч хожил, хожигдлын харьцаагаар Лейкэрсээс тасарч эхлэв.
Багуудад 4-5 тоглолт үлдээд буй юм. Лейкэрс үлдсэн бүх тоглолтод хожил байгуулсан ч Спөрс гурван тоглолтод хожигдож байж Лейкэрст плэй ин-д тоглох боломж бүрдэхээр нөхцөл үүсээд байгаа юм.
Өнөөдрийн тоглолтод Леброн тоглоогүй бөгөөд Энтони Дэвис 28, Рассэл Вэстбрүүк 27 оноо авчээ. Харин бүсийнхээ тавдугаар байрт бичигдэж буй Наггетсаас Никола Йокич 38 оноо 18 самбар авч улирлын ээлжит шилдэг тоглолтоо үзүүлсэн бол Вилл Бартон 25, Аарон Гордан 24 оноо аван хожилд хувь нэмрээ оруулжээ.

0 cэтгэгдэлтэй