Нохойн нийгэмшлийн сургалтыг үнэ төлбөргүй хийнэ

               
2022-04-04 0
Зургийн эх сурвалж: MPA

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо энэ дөрөвдүгээр сарыг амьтанд ээлтэй сар болгон зарлажээ.

Амьтанд ээлтэй сарын хугацаанд амьтан тэжээдэг айл өрхийн судалгааг гаргах, зөвлөмж зөвлөгөө хүргэх, нохой, загас тэжээгчдийн хэлэлцүүлэг зохион байгуулж клуб байгуулах, хорооны амьтан тэжээгчдийн групп үүсгэх, нохойн жогорхойны асуудлыг шийдвэрлэж нэгдсэн цэгтэй болох ажлуудыг төлөвлөсөн байна.

Мөн иргэдийн санал санаачлагыг ажил болгож нөлөөллийн ажлууд ч бас хийгдэх бөгөөд нохойн нийгэмшлийн сургалтыг үнэ төлбөргүй хийхээр төлөвлөсөн гэнэ.

Холбоотой мэдээ