Люмино хамтлаг АНУ-д аялан тоглолтоо хийж байна

               
2022-04-04 0

Люмино хамтлаг АНУ-д аялан тоглолт хийж байна. Тэд гуравдугаар сарын дундуур АНУ-ыг зорьсон аж. Тус хамтлагийнхан өнгөрсөн баасан гарагт Сан франциско хотод тоглосон бөгөөд үзэгчид танхим дүүргэжээ.

Хамтлагийн ахлагч Бажи энэ тухай цахим хуудастаа “Энд ирэхэд хүлээж авсан бүх хотуудад байгаа элэг нэгт Монголчууддаа бүгдэд нь баярлалаа. Маш их дэмждэгээ хэллээ. Маш их урам зориг өглөө. Baji&Yalalt-ийг бүгд үздэг юм байна. Бас “NBA TALK”. LUMINO хамтлагийн маань заалыг дүүргэж байгаа, 24 жил хамт байсан дэмжсээр ирсэн сонсогч дэмжигч та нартаа баярлалаа. Дэндүү их урам зориг авлаа. Очоод шууд амрахгүйгээр шинэ уран бүтээлдээ бид орох болно баярлалаа. Ядаж өөрсдөө ч гэсэн гэрэл гэгээг нэмж , ирээдүйн гоё Монгол болгохын төлөө ажиллана даа. Бүгдэд нь хайртай шүү. Баярладаг шүү. Та бүхэн байхгүй бол бид хэд хэн ч биш шүү дээ. Тоглолтууд маань үргэлжилсээр” хэмээн бичсэн байна.

Холбоотой мэдээ