Товчхон
               

Өмнөговь аймгаас бусад аймагт халдваргүй болжээ

               
2022-04-04 0

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 81 тохиолдол шинээр батлагджээ. Үүнээс 44 нь Улаанбаатар хотод, 37 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Халдварын улмаас нийт 218 хүн эмнэлэгт, 753 хүн гэрийн хяналтад эмчлүүлж байгаа бөгөөд маш хүнд оноштой 8 хүн эмчлүүлж байгааг Эрүүл Мэндийн Яамнаас мэдээллээ. Эмчлүүлж буй иргэдийн тоо 971 байгаа нь халдварын тархалт зогсоогүйг илтгэж байгаа тул амны хаалтаа зүүхийг зөвлөж байна. Орон нутгийн хувьд Өмнөговь аймгаас бусад аймагт халдваргүй болжээ.

Холбоотой мэдээ