Э.Бат-Үүл давж заалдах шүүх хуралд биечлэн оролцож байна

               
2022-04-04 0

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хотын дарга асан Э.Бат-Үүлийг гэм буруутайд тооцож, дөрвөн жилийн хорих ял оноосон билээ.

Э.Бат-Үүл шүүх хурлын шийдвэрийг эсэргүүцэж, өмгөөлөгчөөрөө дамжуулж давж заалдахаа мэдэгдсэн. Улмаар давж заалдах гомдлоо гаргасан байдаг.

Тэгвэл өнөөдөр /2022.04.04/ Хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурлыг 09.00 цагт товлосон ч түр хойшлуулсан.

Учир нь, шүүгчдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Э.Бат-Үүлийг шүүх хуралд биечлэн оролцуулах хүсэлт тавьсан юм. Ингээд 11:00 цагт шүүгдэгч Э.Бат-Үүл өөрийн биеэр ирснээр шүүх хурал эхэллээ.

Холбоотой мэдээ