Газар доор 26 хүүхэд амьдаар нь “булсан” этгээд суллагдаж магадгүй

               
2022-04-04 0

Калифорниа мужид 1976 онд сургуулийн автобусанд сууж явсан 26 хүүхдийг барьцаалан мөнгө нэхэж, улмаар газар доор амьдаар нь “булсан” гэхэд болохоор аймшигт хэрэг гарсан байна.

Энэ нь АНУ-ын гэмт хэргийн түүхэнд хамгийн олон хүн барьцаалан хулгайлсан хэрэг болсон гэдэг. Тухайн хэргийн хохирогчид болох 5-14 насны хүүхдүүдийг гурван этгээд хотын захаас зайдуу газар аваачин, 5 сая ам.доллар нэхэмжилсэн байна. Гэвч байдал буруу тийш эргэснийг мэдсэн хэрэгтнүүд хийсэн хэргээ нуухын тулд хүүхдүүдийг газар доорх хаягдсан туннелд гацсан фургон машинд хүчээр оруулжээ.

The school bus where 27 people were kidnapped has been kept at Bright's Museum in Le Grand, California.
27 хүн хулгайлагдсан сургуулийн автобус Калифорниа мужийн Ле Гранд дахь Брайтын музейд хадгалагдаж байна.

Хүүхдүүд ийнхүү газар доор амьдаараа “булагдсан” хэрэг. Хэдэн зоригтой өсвөр насны хүүхдүүд хэд хоногийн дараа машин доторх матрасснуудыг өрж өндөр болгоод, машины таазыг бага багаар эмтэлж эхэлсэн байна. Ийнхүү уйгагүй оролдсоны эцэст гэмт этгээдүүдийг гадаа нь байхад мэдэгдэлгүй гарч зугтсан хүүхдүүд тусламж дуудсанаар хэргийг илрүүлж, шийдвэрлэсэн байна.

The kidnapping victims had to use a box with a hole as a toilet.
Хулгайлагдсан хохирогчид нүхтэй хайрцгийг бие засах газар болгон ашиглаж байв.

Энэхүү хэргийн үеэр хүүхдийн амь үрэгдээгүй боловч 26 хүүхэд бүгд ямар нэг байдлаар сэтгэцийн хямрал, эмгэгт өртсөн аж. Түүнчлэн бага насны хүүхдүүдийнхээ үзэж туулсан аймшигт өдрүүдийн төлөө гурван хэрэгтэнд насаар нь хорих ял өгөхийг уриалах эцэг эхчүүд ч нэмэгдсэн гэнэ. Шүүхээс хэргийн хамсаатан болох Ричард Шоенфельд 2012 онд өршөөлөөр суллагдсан бол түүний ах Жеймс 2015 онд суллагджээ. Ах дүү хоёрт тус бүрд нь 20 жилийн ял оноосон юм. Харин хэргийн гол сэжигтэн Фред Вүүдс насаараа хоригдох ял авсан боловч энэ жил давж заалдан, суллагдах өндөр магадлалтай байгаа гэнэ.

James Schoenfeld, Fred Woods and Richard Schoenfeld (left to right) were initially sentenced to up to 27 concurrent life sentences without the possibility of parole before that decision was overturned.

Түүний өмгөөлөгчийн хэлснээр, “Фред Вүүдсийн хийсэн хэрэг хэдийгээр аймшигтай байсан боловч хүний амь эрсдээгүй. Түүнчлэн хоригдогч шоронд байхдаа хийсэн хэрэгтээ маш их гэмшиж буйгаа удаа дараа илэрхийлсэн. Тэр хүн мангас биш. Олон семинар сургалтанд хамрагдаж, ёс бус үйлдэл гаргаагүй тул давж заалдах эрхтэй” хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.

Фред Вүүдс тухайн үед хэргийг үйлдэхдээ 24 настай байжээ.

Эх сурвалж: CNN

Холбоотой мэдээ