Үнийн өсөлтийн эсрэг Засгийн газраас хэрэгжүүлэх НАЙМАН цогц ажлыг танилцууллаа

               
2022-04-04 0
Зургийн эх сурвалж: MPA

Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдсан. Хурлаар олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцсэн юм. Энэ талаар мэдээллийг Сангийн сайд Б.Жавхлан өглөө.

Тэрбээр “Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцэж УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Энэ хууль батлагдсанаар дараах багц найман чиглэлд арга хэмжээ авна.

  1. 1. УИХ холбогдох хуулийг дараалал харгалзахгүйгээр яаралтай хэлэлцэнэ.
  2. 2. Монголбанк мах, гурилны нөөц бүрдүүлэх, газрын тос импортлогчдын эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрт шаардагдах хөнгөлөлтийн санхүүжилтийг харилцагч банкуудаар нь дамжуулан эх үүсвэрийг гаргах, гадаад валютын ханшийн эрсдэлийг бууруулах зэрэг арга хэмжээг авах боломжийг олгоно.
  3. 3. Монголбанкнаас гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор банкаар дамжуулан алт олборлогч ААН-үүдэд эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг олгоно.
  4. 4. Засгийн газраас мах, гурил, газрын тосны бүтээгдэхүүний хангамж, эрэлт нийлүүлэлтийн хомстол үүсгэхгүй байх тал дээр арга хэмжээ аван, цогц төлөвлөгөө гаргах газрын тосны бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварыг 5 хүртэлх хувьд зохицуулалт хийх эрхийг Засгийн газарт олгоно.
  5. 5. Засгийн газраас хөнгөлөлттэй зээл олгоход шаардагдах хүүгийн татаасыг жилийн батлагдсан нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч хооронд хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх замаар шийдвэрлэнэ.
  6. 6. Газрын тосны бүтээгдэхүүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн хомстол үүсгэхгүй байх ажлыг зохион байгуулах бөгөөд тусгай зөвшөөрөлтэй холбогдуулан хариуцлагын гэрээ байгуулж мөрдүүлнэ.
  7. 7. ХХАА хариуцсан төрийн захиргааны төв байгууллага Хүнсний тухай хуулийн 6-дугаар зүйлийн 6-17 дахь хэсгийн дагуу энэ хуульд заагдсан зохицуулалтад хамрагдсан хүнсний хангамжид хомстол үүсэхээс сэргийлж экспортлох хүнсний нэр, төрөл хэмжээг тухай бүрт тогтоон мөрдүүлэх бөгөөд энэ хуульд заасан оролцогч талуудын эрх, үүргийг тусгасан хариуцлагын гэрээ байгуулан мөрдүүлнэ.
  8. 8. Монгол Улсын болон гадаадын иргэн харьяалалгүй хүн 20 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний биет үнэт металл бэлэн гадаад валютыг Монгол Улсын хилээр гаргахыг хориглоно” гэв.

Холбоотой мэдээ