
Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат “Шонхор” фитнес клубын үйл ажиллагааг дэмжин 5,0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
“Шонхор” фитнес клуб үйл ажиллагаа явуулж эхлээд 7 жил болж байгаа ба энэ хугацаанд 70,000 гаруй үйлчлүүлэгчийг хүлээн авч, эрүүл мэнд, бие бялдар, гоо зүйг өв тэгш болгохын тулд мэргэжлийн түвшинд зөвлөгөө, үйлчилгээ үзүүлжээ.
Тус фитнес клуб үйл ажиллагаагаа өргөжүүлэн, стандартын шаардлага хангасан байранд орж, нээлтээ хийсэн бөгөөд тус ёслолын ажиллагаанд аймгийн Засаг дарга оролцохдоо иргэдийнхээ эрүүл мэнд, бие бялдар, гоо зүйг хөгжүүлэхэд зориулж ийнхүү дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн юм.
Клубын шинэ заалны нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын гавъяат тамирчин Г.Дорж, Ази тив, Дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын 8 удаагийн аварга Б.Оюунгэрэл, 2022 оны фитнес эрэгтэй төрлийн Улсын аварга Б.Батгэрэл нар болон фитнес клубийн үйлчлүүлэгч, иргэд урилгаар оролцжээ.
Тус фитнес клубын үйл ажиллагаа Мягмар гаригаас бусад өдрүүдэд өглөө 7:00 цагаас оройн 19:00 цаг хүртэл хичээллэх ажээ.

0 cэтгэгдэлтэй