Украин Улсад 200,000 ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо

               
2022-04-04 0
Зургийн эх сурвалж: MPA

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Тус хурлаар, олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцсэн юм.

Энэ үеэр Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “ОХУ, Украинд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас Украин улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шийдвэр гаргалаа.

Тодруулбал, Засгийн газрын нөөц хөрөнгөөс Украин улсад 200,000 ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо. Ингэхдээ НҮБ-ын тусламжийн сангаар дамжуулж 150 ам.доллар, Улаан загалмайн нийгэмлэгээр 50 мянган ам.долларын тусламжийг ЗГ-ын нөөц хөрөнгөнөөс гаргана” гэв.

Холбоотой мэдээ