ТАНИЛЦ: Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

               
2022-04-05 0
Зургийн эх сурвалж: MPA

Нийслэлийн хэмжээнд өчигдөр 213 иргэн коронавируст халдварын эсрэг вакцин хийлгэжээ.

Тодруулбал,

  • I тунд 13,
  • II тунд 23,
  • III тунд 100,
  • IV тунд 77 хүн хамрагдсан байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 53.8 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.7 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 3,039 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,776 (77.4 хувь), 16-17 насны 27,091 (79.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Улаанбаатар хотод өнөөдөр суурин 49 цэгт 49 багийн 197 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.

Цэгүүдийн байршил:

зураг
зураг
зураг
зураг
зураг

Холбоотой мэдээ