Товчхон
               

Туркт инфляцын түвшин 64 хувьд хүрчээ

               
2022-04-05 0

Туркийн инфляц жилийн дүнгээр 61.1 хувьд хүрсэн тухай тус улсын статистикийн байгууллагаас мэдээлэл хийжээ.

Гуравдугаар сард сарын инфляц 5.4 хувь байсан бол өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш үнэ 22.8 хувиар өссөн байна. Хэрэв 2021 оны гуравдугаар сарын мэдээллийг үндэс болгон авч үзвэл 12 сарын хугацаанд үнийн өсөлт 61.1 хувь болсон байна.

Жилийн хугацаанд тээврийн үйлчилгээ (99 хувь), хүнс, ундаа (70.3 хувь), тавилга, гэр ахуйн хэрэгслийн үнэ (69 хувь) хамгийн их өсжээ.

Хоёрдугаар сарын эхээр Туркийн Статистикийн хүрээлэнгээс мэдээлснээр, 2022 оны нэгдүгээр сард тус улсын жилийн инфляцын түвшин 48.69 хувь байсан нь 2002 оноос хойших хамгийн дээд үзүүлэлт болсон байна.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хэлэхдээ, одоогийн байдлаар тус улсын гол асуудал нь инфляц болоод байна гэжээ. Инфляцыг үр дүнтэй бууруулж, лирийн уналтыг зогсооход эрх баригчдад саад болж буй гол асуудал нь  бодлогын хүү өндөр байгаа явдал гэж тэрбээр үзэж байгаа аж. Эрдагон Төв банкаа бодлогын хүүг бууруулахаас татгалзаж байна гэж удаа дараа шүүмжилсэн боловч тус банк энэ үзүүлэлт нь өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, үндэсний валютын ханш сулрах гол шалтгаан биш гэж тайлбарлажээ.

Холбоотой мэдээ