Д.Сумъяабазар: 74 төрлийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг цуцлав

               
2022-04-05 0
Зургийн эх сурвалж: MPA

“Шударга ёсыг эрхэмлэе” нийслэлийн зөвлөгөөн өчигдөр болсон юм.

Энэ үеэр Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Цэнд-Аюуш “Шударга байдлын судалгааны үнэлгээгээр НЗДТГ 72 хувийн үнэлгээтэй гарсан.

Мөн нийслэл дэх төрийн бус байгууллага болон нийслэлийн төрийн захиргааны байгууллагатай хамтран, сургалт, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж байгаа” гэсэн мэдээллийг өгөв.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд НЗДТГ цахим үйлчилгээг үе шаттай нэвтрүүлж, үүний үр дүн нь эхнээсээ гарч байгааг тодотголоо. Төрийн байгууллагын үйл ажиллагааг цахимжуулахдаа мөн шат дамжлагыг багасгах хэрэгтэйг онцолсон юм.

Хотын дарга Д.Сумъяабазар: Бид амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, хүн төвтэй, ухаалаг хотыг бий болгох алсын хараан дор иргэд, оршин суугчдаа эрүүл, аюулгүй орчинд, аз жаргалтай амьдрах таатай боломжоор хангах зорилго тавин ажиллаж байна.

Төрийн албан хаагчдын сахилга, ёс зүй, хариуцлагыг дээшлүүлж, авлига, хүнд суртлыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг хийж, хэрэгжүүлж, сар, улирал бүр холбогдох байгууллагатай мэдээлэл солилцож, хамтарч ажиллана.

74 төрлийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг цуцалж, нийслэлийн үйлчилгээнүүдийг цахим руу шилжүүлж байгаа нь авлигаас ангид байх томоохон алхам.

Нийслэлийн бүх шатны байгууллагын удирдах албан тушаалтнуудыг авлигатай тэмцэх чиглэлээр манлайлж ажиллахыг уриалсан юм.

Холбоотой мэдээ