
Зургийн эх сурвалж: MPA
Ховд аймгийн хэмжээнд малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх ажил үргэлжилж байна.
Одоогийн байдлаар Ховд аймгийн Чандмань, Дөргөн, Ховд, Мянгад гэсэн дөрвөн сумын 10 багийн нутаг дэвсгэрт шүлхий өвчний 10 голомт бүртгэлтэй байгаа бөгөөд нийт 123 өрхийн 2990 мал өвчилснөөс 2748 малын өвчний шинж тэмдэг арилж, 242 мал эдгээгүй, өвчтэй хэвээр байна.
Ховд аймгийн тухайд малын гол халдварт шүлхий өвчний тохиолдол өнгөрсөн оны долоодугаар сард анх бүртгэгдсэн. Үүнээс хойших хугацаанд нийт 14 сумын 29 багийн нутаг дэвсгэрт 26 голомт үүсч, 12300 орчим мал шүлхийгээр өвчилсөн байна. Улмаар 235 мал хорогдож, бусад нь эдгэрсэн гэх дүн мэдээтэй байна.

0 cэтгэгдэлтэй