Улирлын томуугаар Өвөрхангай аймаг алаг цоог дэгдэлтийн түвшинд байна

               
2022-04-05 0

Гуравдугаар сарын 28-аас дөрөвдүгээр сарын 3 хүртэлх хугацаанд аймгийн хэмжээнд амбулаториор 7342 хүн үйлчлүүлснээс 974 буюу 13.3 хувь нь томуу, томуу төст өвчнөөр оношлогдсон байна.

Энэ нь өмнөх 7 хоногоос 3.3 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Улирлын томуугийн болон цар тахлын эрсдлийн үнэлгээгээр Өвөрхангай аймаг алаг цоог дэгдэлтийн түвшинд байгаа аж.

Сумдаар авч үзвэл Бат-Өлзий, Баруунбаян-Улаан, Нарийнтээл, Өлзийт, Тарагт, Хархорин, Хужирт, Арвайхээр суманд томуу, томуу төст өвчлөл дэгдэлтийн хэмжээнд байна. Аймгийн Эрүүл мэндийн гараас чиглэл өгсний дагуу дээрх сумдууд цэцэрлэгийн үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарласан ч өвчлөлийн тархалт буурахгүй байгааг тархвар судлаач эмч М.Золзаяа хэллээ. 

Холбоотой мэдээ