Товчхон
               

Өнөөдөр сонины тойм /4 сарын 1/

               
2022-04-01 0

Гол онцлох:

“Нэр, гар, сэтгэл цэвэр дарга нь “бохир” гишүүдээ бөөцийлсөөр л байх уу” гэсэн гарчигтай өгүүллийг сэтгүүлч Б.Номин бичжээ. Энэ бол улс төрчдийн, тэр дундаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон УИХ дахь Ёс зүйн хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нарын тухай өгүүлжээ. Хөгжлийн банк болон бусад асуудлаар хариуцлага тооцуулах зүй ёсны шаардлагатай гишүүдийнхээ хажуугаар тэд “нүд анин, чих бөглөн” чимээгүй суугааг шүүмжилсэн байна.

Дэд онцлох:

“Өнөөдрийн сэдэв” буланд “Ахмадын эмнэлэгт алга тэнийлгэдэггүй төр” гарчигтай сурвалжилга гарчээ. Энэ бол 11 жил барилгын ажил нь “царцаад” буй Геронтологийн төвийн шинэ барилгын нөхцөл байдлын тухай юм. Өнгөрсөн хугацаанд энэ барилгын төсөвт өртөг нь зургаа дахин нэмэгдсэн юм байна.

Ингээд тус сонинд хэвлэгдсэн бусад нийтлэл мэдээллийг жагсаая:

  1. “Хүүхдийн тэтгэмжийг өөрчилье” гарчигтайгаар хүнсний үнийн өсөлттэй бодит байдлыг уялдуулах шаардлагын талаар хөндсөн өгүүлэл гарчээ.
  2. “Хүртээмжтэй нийгэм” хөмсөгтэй “Аутизмтай хүмүүс зургаар дамжуулан ойлголцдог” гарчигтай сурвалжилга бэлтгэсэн байна.
  3. Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, Хөдөө аж ахуйн ШУА-ийн ерөнхийлөгч, Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн гишүүн, академич Б.Бямбаа “Манай улс малын эм, бэлдмэлийн хэрэглээгээ дотоодоос бүрэн хангах боломжтой” гэж ярилцлага өгчээ.
  4. Консерваторын оюутан Г.Бөртэ-Үжин “Ламбугайн нулимс өгүүллэгээс дуурь хүрэх орон зай” хэмээх шүүмж бичиж нийтлүүлжээ.
  5. “Халтар, халцархай Улаанбаатар” асуудал хөндсөн өгүүллийг сэтгүүлч Р.Оюунжаргал бэлтгэсэн байна.
  6. “Улаанбаатар хотод бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ” гэсэн гарчигтай нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс бэлтгэсэн сурвалжилга гарчээ.
  7. Оны шилдэг уран бүтээлийн “Мөнгөн мод” наадмаас хувцас загвар шалгаруулах төрөлд шалгарсан “Фүтүристик тайп” брэндийн үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч И.Мөнхтуяа “Шинжлэх ухаан, технологи, хувцас загварыг холбож уран бүтээл хийх сонирхолтой” гэх ярилцлага өгчээ.

Холбоотой мэдээ