Б.Лхагвасүрэн: Бэлэн мөнгө хэвлэгдэхгүй

               
2022-04-05 0

Өнөөдөр Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн сэтгүүлчдийн асуултанд хариулт өгсөн юм. Тэрбээр,

“Өнөөдөр бол найман шарга, банк хоорондын зах дээр ханш байгаа мэдээлэл байна. Монгол Улсын валютын банк хоорондын зах гэж байдаг.  Илүүдэлтэй банк нь нөгөө банкиндаа өгдөг ч юм уу, дутагдалтай банк нь аваад явдаг зах байгаа. Харилцагч нь захиалга өгөөд  банкаараа дамжуулж авдаг ийм ханш. Өнөөдрийн байдлаар  Монгол банкны зарлаж байгаа ханш бол энэ валютын захын ханш буюу банк хоорондын захын ханш. Монгол улсад худалдаж, худалдан авагдаж байгаа нийт валютын 97 хувь нь банк хоорондын захаар явж буй ханш юм. Өнөөдаөр янз бүрийн ханш бий. Тэрний дундаж ханшийг бол Монголбанк өдөр болгон зарладаг.

Бэлэн мөнгө хэвлэгдэхгүй. Ковидтой хүнд үед засгийн газар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа  тогтворжуулан сэргээх зэрэг хөтөлбөрийн хүрээнд аль болохоор мөнгө хэвлэхгүй, банканд өөрт нь хуримтлагдсан байгаа чөлөөт эх үүсвэрүүдийг түлхүү ашиглъя гэдэг чиглэл баримталсан.

2020 онд Монгол Улсын эдийн засаг таван хувиар агшсан бол 2021 онд 1.4 хувиар өссөн. Энэ асуудлыг банкны чөлөөт эх үүсвэрээс түлхүү ашигласан. Үүнийг төсөл хөтөлбөрийг зөв цагт нь зөвөөр ашиглах юм бол эерэг үр дүн гарна гэж харж байна” гэлээ.

Холбоотой мэдээ