
Реппэр Roockie буюу У.Мөнхбагана Ф.Шиллерийн сонгодог эмгэнэлт бүтээл “Хар санаа, хайр сэтгэл” жүжгийн зохиолоос сэдэвлэсэн “Саран хийл” уран сайхны кинонд гол дүр бүтээжээ. Түүний хувьд СУИС-ийг кино драмын жүжигчин мэргэжлээр төгссөн байна.
Тус кинонд МУГЖ Ц.Төмөрхуяг, МУСТА О.Гэрэлсүх нар тоглосон бол ерөнхий найруулагчаар Ч.Бат-Эрдэнэ ажилласан бол зөвлөх найруулагчаар МУУГЗ Ч.Найдандорж ажиллажээ. Энэхүү дэлгэцийн шинэ уран бүтээл энэ сарын сүүлээр нээлтээ хийхээр төлөвлөж байгаа гэнэ.

0 cэтгэгдэлтэй