Товчхон
               

Монголбанк 985.6 килограмм үнэт металл худалдан авчээ

               
2022-04-05 0
Зургийн эх сурвалж: MPA

Монголбанк 2022 оны 3 дугаар сард  985.6 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 3.4 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 533.2 кг-аар өссөн үзүүлэлт юм. Гуравдугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 12.5 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 48.8 кг үнэт металл худалдан авсан. Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2022 оны 3 дугаар сард 181,018 төгрөг байв.

График 1. 2020.09-2022 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (кг)

График 2. 2010-2022 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

График 3. 2022 оны 3 дугаар сард Монголбанкны худалдан авсан алтны үнэ (төгрөг/грамм)

Эх сурвалж: Монголбанк

Холбоотой мэдээ