Товчхон
               

Шанхай руу эмнэлгийн 38 мянга гаруй ажилтныг илгээжээ

               
2022-04-05 0

Хятадын санхүүгийн төв гэгддэг Шанхай хотод “COVID-19” цар тахалтай тэмцэхэд тусламж үзүүлэх зорилгоор мужийн түвшний засаг захиргааны 15 бүс нутгаас 38 мянга гаруй эмнэлгийн ажилтныг илгээгээд байна гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооноос мэдээлжээ.

Эмнэлгийн ажилтнуудын 11 мянга гаруй нь түр эмнэлэгт ажиллах бол 23 мянга гаруй нь нуклейн хүчлийн шинжилгээний сорьц цуглуулж, үлдсэн ажилтнууд “COVID-19”-ийн шинжилгээний лабораторид ажиллана гэж Эрүүл мэндийн хорооны төлөөлөгч Жяо Яхуй хэлсэн байна.

Мөн өдөрт 2.38 сая сорьц цуглуулах чадалтай нуклейн хүчлийн шинжилгээний багуудыг дайчилсан гэж тус хороо мэдээлжээ. Шанхайд сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 268 тохиолдол шинээр илэрсэн бөгөөд даваа гаргаас бүх оршин суугчийг нуклейн хүчлийн шинжилгээнд хамруулж эхэлжээ.

Холбоотой мэдээ