Төрийн албаны шалгалтад Төв аймгаас 89 иргэн тэнцлээ

               
2022-04-05 0

Төрийн албаны нөөц бүрдүүлэх Ерөнхий шалгалтыг Төв аймагт зохион байгуулж дууслаа. Шалгалтад 254 иргэн бүртгүүлснээс 217 иргэн оролцож, ирц 85.43%-тай байв.

Шалгалтад оролцсон иргэдээс 89 буюу 41.01% нь тэнцэж, төрийн албаны нөөцөд бүртгэгдэх боломжтой боллоо. Шалгалтад тэнцсэн иргэдийн тоог өмнөх шалгалттай харьцуулахад 19.39%-иар өссөн байна.

Шалгалтын үр дүнг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн тогтоол гаргах бөгөөд нөөцөд байх хугацаа 3 жил юм. 

Холбоотой мэдээ