Цайрын үнэ 2003 оноос хойших дээд түвшинд хүрчээ

               
2022-04-05 0

Цайрын үнэ 2003 оноос хойших дээд цэгт хүрлээ. Цайрын нөөц буурч, нийлүүлэлт хязгаарлагдсан нь үүнд голлон нөлөөлж байна.

Цайрын үнэ энэ он гарсаар Лондоны Металлын биржид 24 хувиар өсөөд байгаа юм. Тухайлбал: гуравдугаар сарын наймны өдөр тонн нь 4896 ам.доллар болж, шинэ дээд түвшинд хүрээд байв.

Цайрыг гангийн үйлдвэрлэлд голдуу ашиглаж байна. Дэлхийн нийт цайрын хэрэглээний дийлэнхийг БНХАУ дангаар нийлүүлж байгаа аж. Цайрын үнэ 0.7 хувиар өсөж, тонн нь 4369 ам.доллар боллоо. Харин бусад металлуудаас зэсийн үнэ 1.1 хувиар, хөнгөн цагааны үнэ 0,09 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Холбоотой мэдээ