
Энэтхэгт нэгэн залуу нислэгийн үеэр солигдсон ачаагаа олохын тулд агаарын тээврийн компанийн вэб сайтад халдсанаа хүлээн зөвшөөрчээ.
Нандан Кумар хэмээх 28 настай эр “IndiGo” агаарын тээврийн компаниар үйлчлүүлэх үедээ хамт зорчсон хүнтэйгээ санамсаргүй гар тээшээ сольсон байжээ. Тэрбээр зорьсон газартаа хүрээд ачаагаа шалгатал шошгон дээрх мэдээлэл өөрийнхөөс нь өөр байгааг анзаарсан байна.
Иймд “IndiGo” компани руу залгаж өөрийн ачаагаа олохыг хүссэн байна. Харин түүний хүсэлтэд олигтой хариулт өгөхгүй байсан тул шошгон дээр бичигдсэн хүний утасны дугаарыг олж өгөхийг гуйсан аж. Харин компанийн зүгээр хувь хүний мэдээллийг хамгаалах үүрэгтэйгээ тайлбарлаж, туслахаас татгалзсан байна.

Өөрийн ачааг олж авч чадаагүйдээ аргаа барсан эр “IndiGo” агаарын тээврийн комданийн сайтыг хакердаж солигдсон ачааны эзний гэрийн хаяг болоод холбогдох дугаарыг олж авч чадсан байна. Тэрбээр програм хангамжийн инженер мэргэжлээр суралцаж төгссөн гэнэ. Харин гадны халдлага илэрсэн мөрөөр “IndiGo” компаниас хайсны эцэст ачаагаа алдсан эзэн буцааж авахын төлөө нэвтэрсэн болохыг мэдсэн аж.
Нандан Кумар BBC-д өгсөн ярилцлагынхаа үеэр хийсэн үйлдлээ тайлбарлахдаа “Би зүгээр л ачаагаа авахын тулд ямар нэг зүйл хийх хэрэгтэй болсон. Үр дүн нь миний төсөөлснөөс гайхалтай байсан. Ачааны эзний дугаараар холбоо барьж, бид ачаануудаа солилцож чадсан” гэжээ.
Эх сурвалж: BBC

0 cэтгэгдэлтэй