Энэтхэгээс аварга том “нууцлаг” чулуун ваарнууд олдсоор байна

               
2022-04-05 0

Эртний хүний ​​оршуулгын зан үйлд ашиглаж байсан байж болзошгүй аварга том “нууцлаг” чулуун ваарыг судлаачид илрүүлжээ.

Тодруулбал, нийт 65 ширхэг чулуун ваар Энэтхэгийн зүүн хойд Ассам мужийн дөрвөн газраас олдсон байна. Эдгээр чулуун ваарнууд хэлбэр, хэмжээний хувьд өөр хоорондоо адилгүй байжээ. Зарим нь өндөр, цилиндр хэлбэртэй бол бусад нь тал бие нь юмуу бүрэн газарт булагдсан байдалтай байгаа юм. Үүнтэй төстэй чулуун ваарнууд өмнө нь Лаос, Индонезиэс олдсон байдаг.

Энэ тухай Энэтхэг, Австралийн гурван их сургуулийн судлаачид “Journal of Asian Archeology” сэтгүүлд нийтэлсэн байна. Судалгааг “North-Eastern Hill” их сургуулийн Тилок Такуриа, “Гаухати” их сургуулийн Уттам Батари нар удирдан явуулсан аж.

Судалгааны багийн бүрэлдэхүүнд багтсан Австралийн Үндэсний Их Сургуулийн судлаач Николас Скопал “Энэхүү аварга том ваарыг хэн хийсэн, хаана амьдарч байсныг бид одоог хүртэл тогтоож чадаагүй. Судлах тусам нууцлаг болж байна” гэжээ.

Хэдийгээр аварга том ваарыг юунд ашигласан нь тодорхойгүй байгаа ч Судлаачид эдгээрийг ​​оршуулгын зан үйлтэй холбоотой байж магадгүй хэмээн таамаглаж байгаа юм.

Доктор Такуриа хэлэхдээ “Одоогоор лонх хоосон байна. Магадгүй таглаатай байсан байх. Төслийн дараагийн алхам бол эдгээр ваарнуудын онцлог шинж чанарыг нээж, баримтжуулах явдал юм” гэжээ. Эдгээр ваарыг МЭӨ 400 жилийн өмнөх үеийнх гэж тодорхойлоод байгаа гэнэ. Судлаачид Ассам дахь газар нутгуудад судалгаагаа үргэлжлүүлэн хийж байгаа юм.

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ