Турк ардын хөгжмийн мастеруудын тоглолт болно

               
2022-04-06 0

Турк улсын Анкарагийн Хөгжим, дүрслэх урлагийн их сургуулийн уран бүтээлчдийн “Турк ардын хөгжмийн мастерууд Монголд” тоглолт болно. 

Тус тоглолтод Анатолийн бүс нутгийн Турк маягийн “Морин хуур” гэж нэрлэж болох Саз хөгжмийн зэмсгээр төрөл бүрийн ардын хөгжмийг өвөрмөц арга барил, техникээр тоглож үзүүлэх аж. Түүнчлэн Турк Улсын бүс нутгуудад түгээмэл хэрэглэдэг төрөл бүрийн аялгуу гаргадаг уламжлалт хөгжмийн зэмсгээр гайхалтай аялгуунуудыг эгшиглүүлэхээр бэлдсэн тухай өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

Тоглолт “Улаанбаатар” театрын тайзнаа энэ сарын 8,9-нд болох бөгөөд тус театрын үндэсний хөгжмийн Хангарди найралтай хамтран тоглоно.

Тоглолтод Турк ардын саз хөгжимчин, дуучин, хөгжмийн зохиолч, академич-Салих Гүндогду, Турк ардын саз хөгжимчин, академич-Эрэн Жан Йылдыз, Турк ардын саз хөгжимчин-Мүжахит Кол, Турк ардын үлээвэр хөгжимчин-Бура Кутбай нарын уран бүтээлчид оролцоно.

Холбоотой мэдээ