
Гол онцлох:
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Таван толгойн нүүрснээс мөнгө завшиж байсан бүлэглэлийг илрүүлнэ” гэх гарчигтай тэмдэглэлийг нийтэлжээ. Өчигдөр Засгийн газар үнийн өсөлтийн эсрэг хэрэгжүүлэх 8 арга хэмжээнийхээ тухай танилцуулсан юм. Энэ үеэр ярьсан, асуултад хариулсан мэдээллийг Өдрийн сонин тэмдэглэл болгон буулгажээ.
Дэд онцлох:
УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын Хууль, эрх зүйн бодлогын нарийн бичгийн дарга О.Баасанхүү “Ширээний ард суугаад аливаа асуудлаа ардчиллын зарчмаар шийдээд явъя” гэдэг ярилцлага өгчээ. Түүний хувьд харьяалагдаж буй намынхаа дотоод хагарал, бүртгэлийн асуудлыг өөрийнхөөрөө тайлбарлаж, мөн одоогийн Засгийн газарт шүүмжлэлтэй хандаж буйгаа ярьжээ.
Ингээд тус сонинд хэвлэгдсэн бусад мэдээлэл, ярилцлагыг дор жагсаая:
- – Монголын ажил олгогч эздийн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар “Бид залуусаа хэтэрхий эрх танхи, дураараа болгож хүмүүжүүлснээс ажлын байран дээр гологдох болсон” гэж ярилцлага өгчээ.
- – Нийслэл дэх барилгын материалын төв, дэлгүүрүүдээс барилгын өргөн хэрэглээний барааны үнийн талаар мэдээлэл бэлтгэжээ: “Цемент 151-204 мянган төгрөгийн үнэтэй байна”
- – Баабар ингэж өгүүлэв буланд “Тахлын дараах амьдрал” гарчигтай өгүүлэл гарчээ.
- – Өчигдөр Д.Сүхбаатарын талбайд сандалтай суулт зохион байгуулсан иргэн О.Отгонтөгс “Авлига, албан тушаалын тухай хуулийн шийтгэл нь ял биш. Энэ бол иллэг, массаж” гэсэн гарчигтай тодруулга өгсөн байна.
- – “Инженер технологийн дээд боловсрол” төсөл 2014 оноос хэрэгжиж байгаа. Тус төслийн хүрээнд Японд суралцаад төгссөн Г.Хулан “Төсөлд хамрагдсанаараа Япон улсад өндөр мэдлэг эзэмшээд зогсохгүй санаачилгатай, бүтээлч чадварт суралцсан” гэж ярилцлага өгчээ.

0 cэтгэгдэлтэй