Товчхон
               

АНУ Тайваньд их хэмжээний зэвсэг худалдана

               
2022-04-06 0

 АНУ-ын Төрийн департмент Тайваний “Patriot” пуужин болон агаарын довтолгооноос хамгаалах системд ашиглах 95 сая ам.долларын үнийн дүн бүхий зэвсэгийг Тайваньд худалдахыг зөвшөөрсөн талаар өчигдөр мэдэгдэв.

Ингэснээр ерөнхийлөгч Ж.Байден ажлаа авснаас хойш Тайваньд гурав дахь удаагаа зэвсэг худалдаж буй юм.

“Patriot” пуужингийн довтолгооноос хамгаалах систем болон холбогдох тоног төхөөрөмжийн сургалт, төлөвлөгөө, байршуулалт, ажиллуулах, засвар үйлчилгээ зэргийн зардал багтсан байна. Зэвсгийн борлуулалтын гол нийлүүлэгч нь “Raytheon Technologies” компани байх аж.

Тайванийн Гадаад хэргийн яамны өнөөдөр хийсэн мэдээллээр, АНУ-ын Засгийн газраас Тайваньд 95 сая ам.долларын үнийн дүн бүхий зэвсгийг худалдах тухай албан ёсоор мэдэгдсэн байна.

Холбоотой мэдээ