Тень залгаатай орхисноос байшин нь шатжээ

               
2022-04-06 0

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 04 дүгээр сарын 02-ны өдөр “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байшин шатаж байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэнийг Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах аврах 063 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллаж унтраан тус дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс хэргийн газарт ажиллахад 23 настай, эрэгтэй “П” нь эхнэр, 2 хүүхдийн хамт аавындаа очиж хонохоор явахдаа цахилгаан халаагуур /тень/-ыг салгахаа мартсанаас болж гал гарсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Иймд иргэд та бүхэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, зул, хүж, лаа, дэн асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж хяналтгүй орхихгүй байх, эвдрэл гэмтэлтэй зориулалтын бус цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл, мэдээллийн төв

Холбоотой мэдээ