ТЕГ-ын мэдээлэлд АН-ын байр суурийг илэрхийлсэн 10 эшлэл

               
2022-04-06 0
Зургийн эх сурвалж: MPA

Тагнуулын Ерөнхий газраас өнөөдөр нэр бүхий таван этгээд зарим улстөрчдийн амь насанд халдаж, улмаар улсын онцгой чухал обьектийг хяналтандаа авах талаар төлөвлөгөө боловсруулсныг таслан зогсоосон талаар мэдээлэл хийсэн. Үүнтэй холбогдуулан АН-ын зүгээс мэдээлэл хийлээ. Мэдээллээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр

1. “Оцгонодог” Б.Баасанцогт Монгол Улсын гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татсан, Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлын баталгааг хангах гэж явсан улстөрчдийг шоронд хийх схемийг зурсан нь нотлогдсон.

2. Монгол төрийн нүд чих болсон ТЕГ ийм хариуцлагагүй мэдэгдэл хийхгүй байх. Үүнийг Монголыг Монголтой нь талцуулах гэсэн гадны нөлөөтэй үйлдэл гэж бодож байна.

3. МАН, АН хоёр хэзээ ч төмөр сэлмээр хоорондоо тулалдаж байгаагүй, модон сэлмээр зодолдож байсан байж болно.

4. Засгийн газар, ТЕГ, ЦЕГ-ын зүгээс АН-ын нэр бүхий лидерүүдийн аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй. Үүнийг бид шаардаж байна. Энэ бол төрийн үүрэг.

5. ТЕГ улс төрийн шоу хийх гэж ийм хариуцлагагүй мэдэгдэл хийгээгүй гэж бодож байна.

АН-ын Хуулийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү

6. АН-ын үе үеийн лидерүүд бусдын гарт амиа алдсаар ирсэн. С.Зориг, Ж.Наранцацралт, О.Энхсайхан, Г.Батхүү зэрэг хүмүүсийг дурдаж болно.

7. Г.Батхүү гуай амьд сэрүүн байсан бол өнөөдөр АН ингэж хагарахгүй байсан.

8. Өчигдөр Ерөнхий сайд баахан “татаа тунгаа” хийсэн, өнөөдөр ТЕГ “татаа тунгаа” хийлээ.

9. А.Адъяасүрэн гишүүнтэй холбоотой асуудал хэвлэлээр аль эрт ил гарсан. Муугаар нь А.Адъяасүрэн гэж хэлчихсэн байх гэж би хардаж байгаа.

АН-ын Нарийн бичгийн дарга А.Цэрэнбат

10. Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав нар АН-ын нэрээр мөнгө угаах хууль бус үйлдэл явуулж байгааг АН эрс эсэргүүцэж байна.

Холбоотой мэдээ