“Шинэ Зуунмод” хотын ерөнхий төлөвлөгөөг батлав

               
2022-04-06 0

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэж байгаа бөгөөд одоогоор гараад буй шийдвэрийг танилцуулж байгаа юм. Мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г Засгийн газар баталсныг дурдлаа.

Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар:

“Хөшигийн хөндийд баригдах хот байгуулалтуудыг үе үеийн Засгийн газар судалж, баталж ирсэн. Тухайлбал, 2019 оны нэгдүгээр сарын 19-нд Засгийн газраас шинэ нисэхийн буудлыг дагаж, аэросити байгуулна гэж төлөвлөн баталж байсан. Мөн 2020 оны дөрөвдүгээр сард УИХ-аас Майдар, Шинэ Зуунмод гэсэн орон нутгийн зэрэглэлтэй хот байх тухай шийдвэр гарч байв” гэлээ.

Холбоотой мэдээ