
Зургийн эх сурвалж: MPA
УИХ-ын ээлжит чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж байна.
Хуулийн төслийг даваа гарагт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж батлан УИХ-д өргөн барьсан ба өнөөдрийн чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авч байна.

0 cэтгэгдэлтэй