Л.Оюун-Эрдэнэ: Олон улсын хурцадмал нөхцөл байдал он дуустал үргэлжилж болзошгүй

               
2022-04-06 0

УИХ-ын ээлжит чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авч байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Олон улсын хурцадмал байдлаас үүдэлтэй эдийн засгийн хориг арга хэмжээ үргэлжилсэн хэвээр байна. Түлш, шатахуунтай байх, мах, гурилтай байх асуудалд цаг алдалгүй арга хэмжээ авахын тулд хуулийн төслийг өргөн барьсан. Хэсэг ажигласан. Олон улсын хурцадмал нөхцөл байдал өнөө маргаашдаа шийдэгдэхгүй нөхцөл бүрдсэн талаар шинжээчид дүгнэж байна.

Энэхүү хурцадмал байдал он дуустал үргэлжилж болзошгүй. Намжлаа гэхэд эдийн засгийн хориг арга хэмжээнүүд цаашдаа үргэлжлэх нөхцөл байдал үүсэж байгаа учраас ниргэсэн хойно хашгирахын оронд наана нь бэлтгэл ажлаа хангах агуулгаар энэ асуудлыг оруулж ирж байгаа” гэв.

Холбоотой мэдээ