Японд нүдний эвэрлэг бүрхэвчийг амжилттай шилжүүлэн суулгажээ

               
2022-04-06 0

Японы их сургуулийн судалгааны баг олон жилийн турш үргэлжилсэн дэлхийн анхны эмнэлзүйн туршилтыг аюулгүй, үр дүнтэй болохыг баталсан байна.

Тодруулбал, Плюрипотент үүдэл эс буюу iPS эсээс гаргаж авсан нүдний эвэрлэгийн эдийг харааны бэрхшээлтэй дөрвөн өвчтөнд амжилттай шилжүүлэн суулгасан байна.

Осака их сургуулийн профессор Кожи Нишидагаар ахлуулсан багийн мэдээлснээр өвчтөнүүдэд шилжүүлэн суулгасан эсүүдэд хавдар үүсээгүй бөгөөд шинж тэмдэг нь сайжирсан гэнэ. Өвчтөнүүдийн гурвынх нь хараа сайжирч, нэг нь 0.15-аас 0.7 болж сайжирсан аж.

Энэ амжилтаараа физиологи, анагаах ухааны салбарт 2012 онд Нобелийн шагнал хүртсэн Киотогийн их сургуулийн Шинья Яманакагийн бүтээсэн iPS эсүүд нь ямар ч төрлийн биеийн эд эс болон өсөж хөгжих боломжтойг батлан харуулсан байна.

Энэхүү шинэ эмчилгээ нь эрхтэн шилжүүлэн суулгахаас татгалзах, эвэрлэгийн донорын архаг хомсдол зэрэг асуудлыг шийднэ гэж найдаж байгаа юм. Японд 2021 оны 3-р сарын эцсийн байдлаар 1700 орчим өвчтөн эвэрлэгийн донор хүлээж байжээ. Эвэрлэг бүрхэвч нь ойролцоогоор 11 мм диаметртэй, 0.5 мм зузаантай тунгалаг мембран бөгөөд нүдний хамгийн гадна талын хамгаалалтын давхарга бөгөөд гадны бодисоос хамгаалах үүрэг гүйцэтгэдэг.

Эх сурвалж: Kyodo news

Холбоотой мэдээ