Гавьяат тамирчин Н.Энхбат таалал төгслөө

               
2022-04-06 0

Сөүлийн олимпын хүрэл медальт, Азийн аварга, Гавьяат тамирчин Нэргүйн Энхбат таалал төгсжээ.

Тэрбээр 1962 оны гуравдугаар сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн. 1979 онд Нийслэлийн 10 жилийн хорьдугаар дунд сургууль, 1985 онд Монгол Улсын Их Сургуулийн эдийн засгийн ангийг тус тус төгсчээ. Анх хөрш ангийн анд Н.Нарантуяагийн нөлөөгөөр гавъяат дасгалжуулагч Д.Бандийн удирдлагад боксын спортоор хичээллэж эхэлсэн.

Түүнчлэн 1979-1989 онд үндэсний шигшээ багийн тамирчин, 1989-1993 онд спорт сургалтын төв, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, 1999-2001 онд Монголын Үндэсний Олимпийн Хорооны ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан. Одоо гэр бүлийн хамт АНУ-д ажиллаж амьдарч байна. Нийт 312 тулаанд оролцож 240 ялалт байгуулсан. “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Ардын жүжигчин Д.Жаргалсайхан Н.Энхбатад зориулан “Тамирчны алдар” дууг бүтээж байсан юм.

Холбоотой мэдээ