“Цар тахлын хууль түүхэн үүргээ биелүүлсэн”

               
2022-04-06 0

УИХ-ын ээлжит чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авч байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цар тахлын хууль Монгол Улсын цар тахлын эсрэг тэмцэлд түүхэн үүргээ гүйцэтгэсэн. Саяхан цар тахлын хүнд үед галын тэргүүн эгнээнд ажилласан эмч нартай уулзаж Олон улсын нөхцөл байдлын мэдээллийг солилцсон.

Биднийг вакцинтай золгох цаг хугацааг өгсөн нь тэнгэрээс өгсөн цаг хугацаа байсан. Тухайн үед Д.Сарангэрэл сайд ажиллаж байсан. Ч.Хүрэлбаатар сайд вакцин хөөцөлдөж байсан. Тэрхүү 10 сар монголчууд бидний 40,000 хүний амь насыг аварсан том асуудал болж вакцинтай золгох боломж бүрдсэн. Олон улс бидэнд тусалсан. Өнөөдөр бид ямар ч хязгаарлалтгүй цөөн улсын нэг. Ямар хүнд байсан үеэ бид мартчихсан л байна. Дөрөвдүгээр вакцинаа дахин идэвхжүүлэх хэрэгтэй. Цар тахлын хууль түүхэн үүргээ гүйцэтгэсэн шиг энэ хууль ч бас энэ хүнд үеийг хохирол багатай даван гарах эрх зүйн зохицуулалтын шийдэл болов уу гэж бодож байна” гэв.

Холбоотой мэдээ