Товчхон
               

МҮОХ-ны Гишүүдийн ээлжит хурлын тов гарлаа

               
2022-04-06 0
Зургийн эх сурвалж: MPA

МҮОХ-ны VIII чуулганаар сонгогдсон шинэ Гүйцэтгэх зөвлөлийн анхны хурал өнөөдөр Олимпик хауст боллоо. Хурлаар МҮОХ-ны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийг Ерөнхийлөгч Б.Баттүшиг ахлахаар болов.

Мөн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээр ахлуулсан салбар комиссуудыг байгуулснаас гадна аймаг, дүүргийн олимпын зөвлөлүүдийн бүсчилсэн хуваарийг баталлаа.

21 аймаг, есөн дүүргийн олимпын зөвлөлийг таван бүсэд хуваах замаар удирдлага, зохион байгуулалтын шинэ бүтцэд шилжив. Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар МҮОХ-ны Гишүүдийн ээлжит хурлыг 2022 оны тавдугаар сарын 23-нд зохион байгуулах шийдвэр гаргалаа.

Гишүүдийн хурлаар ирэх олимпын мөчлөгт МҮОХ-ны хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, төсвийг батлах юм.

Холбоотой мэдээ