Товчхон
               

Аялал, жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллах уулзалт боллоо

               
2022-04-06 0

Аялал, жуулчлалыг сэргээх, хөгжүүлэх зорилтын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яамнаас санаачлан Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, МИАТ ТӨХК, Ноос, ноолуурын холбоо хамтран аялал, жуулчлалын үзэсгэлэн зохион байгуулах талаарх уулзалтыг дөрөвдүгээр сарын 6-нд зохион байгууллаа.

Уулзалтын эхэнд Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Цар тахлын нөхцөл байдлын үед аялал, жуулчлалын салбар зогсонги байдалтай байсан. Өнөөдрийн хамтарсан уулзалтын зорилго нь монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг сурталчлах, үүгээр дамжуулан эх орондоо жуулчин татах Олон Улсын ноос, ноолууран бүтээгдэхүүний экспо үзэсгэлэнг хамтран зохион байгуулах талаар санал солилцох юм. Монголын дотоод зах зээл багтаамж багатай хэдий ч, ноолуурын салбарын нийт бүтээгдэхүүний 60 орчим хувь нь дотоод зах зээл дээр борлогдож байна. Манай улсад ирж байгаа жуулчид ноолууран бүтээгдэхүүнийг ихээр худалдан авдаг.  Зам, тээврийн хөгжлийн яам болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам, агаарын тээврийн салбар компаниуд, ноос, ноолуурын компаниуд хоорондоо нягт хамтран ажилласнаар аялал, жуулчлалыг хөгжүүлэх олон талт боломж байна хэмээн харж байна” гэв.

Үргэлжлүүлэн Байгаль, орчин, аялал жуулчлалын яам болон нисэхийн салбарынхан, ноос, ноолуурын холбооны төлөөлөл дээрх асуудлаар санал бодлоо хуваалцаж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцов. 

Манай улс 2019 оны судалгаагаар уул уурхайн бус экспортын орлогын 283 сая долларын орлогын ноолуураас, 513 сая долларыг аялал, жуулчлалаас олсон байна.

Холбоотой мэдээ