Товчхон
               

Говь-Алтай аймгийн хүн ам 0,2 хувиар өсчээ

               
2022-04-06 0
Зургийн эх сурвалж: MPA

Говь-Алтай аймгийн суурин хүн амын тоо 2021 онд 58735 байгаа нь өмнөх оноос 392 хүн ам буюу 0.7 хувиар нэмэгдсэн байна.

Хүн амыг насны бүлгээр нь авч үзэхэд 18187 буюу 31.0 хувь нь 15 хүртэлх насны хүүхэд, 37965 буюу 64.6 хувь нь 15-64 насны хүмүүс, 2583 буюу 4.4 хувь нь 65, түүнээс дээш насны өндөр настан байгаа аж. Харин хүйсээр нь авч үзвэл 29363 нь эрэгтэй, 29372 нь эмэгтэй байгаа тухай Говь-Алтай аймгийн Статистикийн газраас танилцуулав.

Түүнчлэн тус аймагт 2021 онд нийт 16,5 мянган өрх байна. Тэднийг байршлаар нь авч үзвэл аймгийн төвд 29,7 хувь, тосгонд 2,8 хувь, сумын төвд 20,5 хувь, хөдөө 47 хувь нь амьдарч байгаа аж. Харин өрхийн тэргүүнийг хүйсээр нь авч үзвэл 13047 буюу 79 хувь нь эрэгтэй, 3474 буюу 21 хувь нь эмэгтэй тэргүүнтэй байна.

Холбоотой мэдээ