Алтанцөгц сумын төвд хатуу хучилттай авто зам тавина

               
2022-04-06 0
Зургийн эх сурвалж: MPA

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын төвд энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3 км хатуу хучилттай авто зам тавих ажил эхэлнэ.

Тус бүтээн байгуулалтын ажлын нийт төсөвт өртөг 3,5 тэрбум төгрөг бөгөөд тухайн онд 1 тэрбум төгрөгийн ажил хийх аж.

Сумын төвд хатуу хучилттай авто зам барих ажлын тендерийг аймгийн Орон нутгийн өмчийн газраас энэ сарын 4-ний өдөр зарласан бөгөөд гүйцэтгэгч компанийг нээлттэй тендер шалгаруулах журмаар тодруулна.

Алтанцөгц сум нь аймгийн төв Өлгий хотоо 43 км алслагдсан, 2883 хүн амтай, 149,8 мянган толгой малтай. Тус аймгийн газар тариалангийн бүс нутгуудын нэг юм.

Холбоотой мэдээ