
Америкийн алдарт дуучин Селена Гомез 2016 онд сошиал медиан хамгийн олон дагагчтай алдартнаар нэрлэгдэж, “Инстаграмын хатан хаан” хэмээгдэх болсон.
Тэрбээр өмнө өөрийн хоёр туйлт сэтгэцийн өвчтэй болохоо инстаграм хуудсаараа дамжуулан олонд мэдэгдсэн юм. Энэхүү явдлаас хойш дөрвөн жилийн хугацаанд цахим ертөнцөөс зайгаа барьсан тэрбээр саяхан өөрийн инстэграм хуудастаа шинэхэн зургаа нийтэлсэн байна.
Дуучин бүсгүй “Цахим орчноос холдсон нь миний амьдралыг бүрэн өөрчилсөн. Одоо би илүү аз жаргалтай бас илүү олон хүнд сэтгэлээ нээж чаддаг болсон. Интернет хүнд хэчнээн хүчтэй нөлөөлдгийг ойлгож авлаа” хэмээсэн байна.
Эх сурвалж: CNN

1 сэтгэгдэлтэй
Миний шүтээн