Товчхон
               

Л.Оюун-Эрдэнэ: Д.Ганбат гишүүн танкчин байснаа битгий мартаарай

               
2022-04-06 0

УИХ-ын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат “Бид өнөөдөр ийм асуудал хэлэлцэж байгаа нь нэг бодлын гунигтай байна. Монгол Улсын Ерөнхий сайд Монгол Улсыг Азийн хөлөг улс болгох гээд хичээж яваа гэж ойлгодог. Гэтэл хураагдсан нөхцөл байдлаас болж өнөөдөр Монгол Улс Азийн гөлөг улс болчихсон байна.

Энэ хуулийг дэмжихгүй байна. Энэ бол арга ядсан арга. Богино хугацаандаа ашгаа өгч болох ч урт хугацаандаа ашиггүй. Олон улсад хямрал байгаа үгүйг мэдэхгүй байна. Хямрал байгаа бол үүнийг боломж гэж харах хэрэгтэй” гэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Би Д.Ганбат гишүүнийг танкчин гэж ойлгодог. Олон улсад хямрал үүсээгүй гэж танкчин хүн улаан цайм дайн болоод хүмүүс бие биенээ хөнөөж байхад ийм дүгнэлттэй байна гэдэг хэцүү юм. Улстөрчиж болно. Гэхдээ танкчин гэдгээ мартаад хэрэггүй.

Дэмжээд хамтраад ажиллах хэрэгтэй байна. Бид 17 хувийн эдийн засагтай байхад нэг жилийн дотор 0 хувь болгосон шүү дээ та хэд. Бонд босгоод сайдууд чинь хуваагаад авчихсан байна лээ. Тэр өрийг чинь төлөх гээд балраад явж байна. Би улстөржихгүй байгаа. Улстөржөөд яваад байвал та хэд шулуухан хэлэхэд энэ улс орныг дуусгасан юм байна лээ. Энэ үед та хэд засаглаж байсан бол юу болох байсан бол гэж бодохоор айдас төрдөг шүү” гэлээ.

Холбоотой мэдээ