
Монгол Улсын спортын гавьяат мастер Нэргүй овогтой Энхбат зуурдаар таалал төгсжээ.
Н.Энхбат нь 1988 онд БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан Олимпын XXIV их наадамд хүрэл медаль хүртэж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж байсан бөгөөд энэхүү үйл явдалд зориулан Монгол Улсын ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Д.Жаргалсайхан “Тамирчны алдар” хэмээх дууг зохион дуулсан нь спортынхны сүлд дуу болон мөнхөрсөн билээ.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.


0 cэтгэгдэлтэй