
“Талибан” хөдөлгөөн Афганистаны Желалабад мужид тусгай ажиллагаа явуулж, “Лалын улс” террорист бүлэглэлийн хоёр толгойлогчийг устгасан тухай Нангархар мужийн цагдаагийн газрын эх сурвалж РИА Новости агентлагт мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, “алуулсан хүмүүс террорист байгууллагын гол командлагчид байсан байна”. Афганистаны байдлыг тогтворгүй болгож буй гол хүчин зүйлүүдийн нэг бол “Лалын улс”-ын үйл ажиллагаа гэж ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Олег Сыромолотов урьд нь мэдэгдэж байв.
2021 оны наймдугаар сард талибууд Засгийн газрын хүчний эсрэг томоохон довтолгоо хийж, засгийн эрхийг авсан билээ.

0 cэтгэгдэлтэй