Монгол хэл бичгийн шалгалтад босго онооны болзол хангаагүй шалгуулагчид дахин өгөх боломжтой

               
2022-04-07 0

2022 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалт/ЭЕШ/-ын журмын 1 дүгээр зүйлийн 1.5, 1.6 дахь заалтыг үндэслэн 2022 оны дөрөвдүгээр сарын 2-ны монгол хэл бичгийн шалгалтад хамрагдаж чадаагүй болон босго онооны болзол хангаагүй шалгуулагчид дахин бүртгэлд хамрагдах боломжтой.

Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 13-ны 09:00 цагт эхэлж, дөрөвдүгээр сарын 20-ны 18:00 цагт дуусна хэмээн Боловсролын Үнэлгээний Төвөөс/БҮТ/ мэдээллээ.

Шалгуулагчид eyesh.eec.mn линкээр бүртгүүлнэ. ЭЕШ өгч буй сурагчид, иргэд заавал монгол хэл бичгийн шалгалтыг өгч байж дараагийн шалгалтдаа орох эрх нь нээгдэх юм.

Уг хичээлийн эхний шалгалтыг дөрөвдүгээр сарын 2-нд авсан бөгөөд дүн оноог 2022 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр eyesh.eec.mn цахим хуудсанд байршуулах юм байна.

Холбоотой мэдээ