
Зургийн эх сурвалж: MPA
УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Чөлөөт бүс гэдэг нь улс дотор улс байгуулах ажил учир нэлээд амаргүй ажил. Өмнөх хоёр чөлөөт бүсээсээ сургамж аваагүй л яваа юм байна. Тэр хоёр чөлөөт бүс яагаад ажиллахгүй байна вэ гэхээр улс дотор улс байгуулах цаад агуулгыг нь бид хүлээж авч чадахгүй байгаа юм. Хийх гээд байгаа хууль нь одоо үйлчилж байгаа хуультай зөрчилдөж байгааг нь хамт оруулж ирэх хэрэгтэй. Өмнөх хоёр чөлөөт бүсээс сургамж авсан уу. Тэнд юу нь болоод юу болохгүй байна вэ.
Бид банкуудыг лоббиг дийлэхгүй байгаа учраас Монголд өнөөдөр нэг ч гадаадын банк алга. Нэг ч гадаад банкгүй байж олон улсын санхүүгийн чөлөөт бүс байгуулна гэж ярьж болохгүй. Ядаж гадны нэг банктай болъё. Тэднийг яаж удирдаж явуулдгийг нь сураад авъя. Олон улсын санхүүгийн бүс, казино байгуулах гэж байгаа бол манайх шиг жижиг орон дэлхийн санхүүгийн системээс таслагдах вий дээ. Мөнгө угаадаг гэж олон улсад үнэлэгдэж болохгүй” гэв.

0 cэтгэгдэлтэй