Товчхон
               

Пауэрлифтингийн тамирчид тэмцээнээр шинэ дээд амжилтууд тогтоожээ

               
2022-04-07 6
Гэрэл зургийг: Ц.Нямжаргал

Өнгөрөгч сарын 26,27-ны өдрүүдэд “Тэмүүжин” спортын ордонд зохион байгуулагдсан Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны классик төрлийн шахалт, суулт, таталтын насанд хүрэгчид, өсвөр үе, залуучууд, ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай өндөрлөлөө.

Тэмцээнд нийт 400 орчим тамирчин өрсөлдсөн байна. Тамирчид амжилттай оролцож шинэ дээд амжилтуудыг шинэчлэн тогтоожээ. Жишээ дурдвал ОУХМ С.Минжбаатар -93кг-ын жинд суултын рекордыг  өөрийн нэр дээр байсан 272.5 килограммыг 273 кг болгож таталтын мөн өөрийн  300 кг байсныг 302.5 болгож нийлбэр 735 кг-ийг 748 кг болгон өөрийн рекордыг шинчлэн тогтоолоо. 83 кг-ын жинд ОУХМ Б.Дүвжид таталтын төрөлд 280 кг-ыг татсанаар улсын дээд амжилт тогтоов. Тэр энэ өдөр дээд амжилтыг хоёр (273, 280 кг) удаа шинэчилсэн юм.

Харин +120 кг-ын жинд ОУХМ З.Ирээдүй суултын төрөлд 331 кг-ыг өргөснөөр жингийнхээ дээд амжилтын эзэн болжээ. Тамирчиддаа баяр хүргэе.

Холбоотой мэдээ